Сэдэв:
Анимэ болон манга дуртай дүрээ сонгон зурах
Бүтээл хүлээн авах:
2024.05.08-с эхлэн 05.22-ны 18:00 цаг хүртэл хүлээн салбар дэлгүүрүүд дээр эх хувиар хүлээн авна
Насны ангилал:
10-13 нас
14-17 нас
Бүтээлд тавигдах шаардлага: ▪️ А4 хэмжээтэй ватум эсвэл усан будгийн цаасан дээр зурна ▪️Шударга бус өрсөлдөөнөөс /ai, хуулбар, принтер ашиглах гм/ сэргийлж бүтээл зурж байх үеийн 2-3 богино хэмжээний бичлэгийг хамт ирүүлэх. Бичлэггүй бүтээл хүлээн авахгүй! ▪️Өнгө будаг ашигласан бол давуу талтай ▪️Бүтээлийн нүүрэн талын баруун доод хэсэгт нэр, нас, утсаа бичсэн байх ▪️Бүтээлээ салбарууд дээр эх хувиар авчирч өгнө ▪️Хөдөө орон нутгаас оролцох хүүхдүүд бүтээлээ, бичлэгийн хамт эхний байдлаар [email protected] хаягаар явуулах ба уралдааны дүгнэхээс өмнө эх хувийг явуулах шаардлагатай.
🏆 Шагналын сан: 1.2 сая ₮ + гарын бэлгүүд Насны ангилал тус бүр
🥇 1-р байр 300'000₮ + Зургийн багц
🥈 2-р байр 200'000₮ + Зургийн багц
🎖️ 3-р байр 100'000₮ + Зургийн багц
🎁 Тусгай шагнал: Ангилал харгалзахгүй хамгийн шилдэг 20 хүүхдэд Шидэт Шоголын гарын бэлэг
🎁 Оролцогчийн урамшуулал: Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрт уран бүтээлч байдлыг нь дэмжиж "Шидэт Шогол" дэлгүүрийн 25%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг (Купон) бэлэглэнэ.
🏆 Уралдааныг дүгнэх:
Бүтээлийг нийлбэр дүнгээр дараах 2 үзүүлэлтийг харгалзан шалгаруулна:
▪️Мэргэжлийн шүүгчийн үнэлгээ (70%): Зураг урлалын мэргэжлийн багшийн үнэлгээгээр гүйцэтгэл, өнгө зохицол, уран сэтгэмжийг дүгнэнэ.
▪️Олон нийтийн үнэлгээ (30%): Шидэт шоголын вэбсайт, сошиал хуудас дээр авсан хандалт, түгээлтийг харгалзан үзнэ.
2026.05.23-ны өдөр УБ Марафоны үеэр Шидэт шоголын асарт бүтээлийн үзэсгэлэн гарах ба олон нийтийн санал асуулга явагдана. 2026.05.28-ны өдрийг дуустал цахим хуудсуудаар (Facebook, Website) байршуулж олон нийтээс санал хураана.
2026.05.29-нд ялагчдыг албан ёсоор тодруулж 2026.05.31-ний өдөр шагналыг гардуулна.
|